24°C
Сенсаци

Синдерелла мэс заслын эмнэлэг: Манайд нүдний сүв гэмтээсэн талаар ямар ч гомдол ирээгүй

Синдерелла мэс заслын эмнэлэг: Манайд нүдний сүв гэмтээсэн талаар ямар ч гомдол ирээгүй

 

         "Синдерелла мэс заслын эмнэлэг"-т давхраа хийлгэж, нулимсны сүв нь гэмтсэн, улмаар нүдний орчим үрэвссэн, эдгэхдээ нүдний давхраа хоёр өөр болсон талаар нэгэн иргэн цахим орчинд мэдээлсэн билээ. Тэгвэл энэ талаар Синдерелла мэс заслын эмнэлэгтэй холбогдож тодруулахад "Манайд одоогоор нүдний сүв гэмтээсэн талаар ямар нэгэн гомдол ирээгүй. Цахим орчинд бичсэн тухайн иргэний гомдлыг харсан. Гэхдээ тэр хуурамч хаяг байсан. Бид тухайн иргэнд хандаж мэдэгдэл гаргасан байгаа" гэх тайлбар өглөө.