Солонгосын шилдэг ателье “Suitfabric”-ын мастерууд тун удахгүй Монголоос 40-хөн үйлчлүүлэгчид Vip үйлчилгээ үзүүлэхээр манай улсад зорин ирэх нь ээ.
Tailor made suit буюу биеэс хэмжээ авч, ганцхан хувийг захиалагчдаа зориулан урладаг энэ салбар сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрт баячуудын дунд өндрөө аван хөгжөөд буй. Нэлийсэн том лого харуулахгүйгээр, хамгийн үнэ цэнтэй хувцасладаг гэдгээ бусдад мэдрүүлдэг мэдрэмж өндөртэй хүмүүс ихэнхдээTailor made suit-ийг сонгодог. Сайхан хувцасладгаараа алдаршсан манай нэрт бизнесмэнүүд болох “Шунхлай” П.Батсайхан, “Апу” Б.Батжав, “MCS” Ж.Оджаргал нар цаанаа л нэг дэгжин, цэмцгэр харагддаг нь Tailor made suit үйлчилгээний онцлог юм шүү дээ.
Тэгвэл сүүлийн арван жил Солонгосын баяуудын Гангнам хорооллын, бүр А зэрэглэлийн элитүүдийн дүүрэг болох Чёнгдамд Tailor made suit үйлчилгээтэй “Suitfabric”-ийн дэлгүүр үүд хаалгаа нээж, орчин үеийн технологи болон уламжлалт гар аргыг хослуулсан захиалгат костюмаар эрхэм зочдоо гоёх болжээ.
“Suitfabric”-аар Солонгосын Ерөнхийлөгчөөс эхлээд кино одод болох Сон Жүн Ки, Жи Хюн Вүү, Ким Кан Вүү, Пак Жи Ван, Пак Хая Жүүн нарын мандаж яваа жүжигчид гангардаг. Ер нь л Солонгосын алдартнууд бүгд шахуу “Suitfabric”-ийн үйлчлүүлэгчид гэхэд болно доо. Өдөр тутам хийгээд ёслол хүндэтгэлийн костюмаараа алдаршсан “Suitfabric” АНУ, Хятадын зах зээлд хэдийнэ гарч, өдгөө Монголын ноолуурын салбарт хүчээ авсан хоёр компанитай хамтран манай улсын 40 эрхэмтэй тулж ажиллахаар наашилж байгаа нь чухам боломж гэлтэй. Ингэхдээ ноолууран хувцас болон ноолууран даавууны дэлхийн ноён оргил Loro Piana, мөн Ermegnildo Zegna, Colombo Johnson of Elgin зэрэг хамгийн тансаг зэрэглэлийн топ брэндүүдийн кашмеран даавуунуудаар костюмаа урлаж ёстой л загварын салбарт бөмбөг тэслэх нь ээ. Ийм зэрэглэлийн даавуугаар урладаг Tailor made suit үйлчилгээ урьд өмнө нь манай улсад байгаагүй бөгөөд нэг бол 30 сая төгрөгийн тэнгэрийн үнэтэй эсвэл хаанах нь мэдэгдэхгүй хачин даавуугаар хийдэг хямдхан захиалгын газрууд гэсэн сонголт байгаа нь нууц бишээ. Тэгвэл бас ч харьцангуй боломжийн үнээр материал нь дэлхийн ноён оргилууд, оёдол, загвар нь хамгийн тансаг зэрэглэлийн “Suitfabric”-ийг оруулж ирж байгаа нь сайн костюм өмсдөг хүмүүсийн хувь тохиол гэж үзэх нь зүйтэй. За тэгэхээр Quite Luxury-чимээгүй тансаглалыг өөртөө олгодог хамгийн лаг баячуудын хувцасны тренд үйлчилгээ Монголд орж ирлээ, оочерлоод байж дээ.