АТГ-аас явуулсан хяналт шалгалтаар нийтийн албан тушаалтны хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй зөрчлийг тогтоож, олон улсын эрх зүйд хэвшсэн “Unexplained wealth order” жишгийг хэрэгжүүлсэн талаараа мэдээллээ.
Тодруулбал нийтийн албан тушаалтан А нь "Toyota Lexus RX-450” автомашиныг худалдан авсан үнийн дүнгийн 45,000,000 төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь мэдүүлэг гаргагчийн өөрийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.