24°C
Улс төр

Л.Энх-Амгалан: Цалинтай холбоотой зурсан энэ хоёр тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно

Л.Энх-Амгалан: Цалинтай холбоотой зурсан энэ хоёр тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно

 

Боловсролын салбарын хувьсах зардлын тогтолцоо гажуудаж, үр өгөөжөө хүртээж чадахгүйд хүрсэн талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрээр "Хувьсах зардлын тогтолцоо, үр дүнд суурилсан санхүүжилт рүү бид шилжүүлээд явсан. Өнөөдөр хувьсах зардлын тогтолцоо эвдэрчихсэн байна. Хувьсах зардлаараа багшийн цалингийн асуудлыг ажил хаялтгүйгээр шийдэх бүрэн боломж байсан. Хувьсах зардлынхаа тогтолцоог ойлгуулж чадаагүй. Энэнээс болж өнөөдөр татвар төлөгчдийн мөнгөнөөс 700-аас 800 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болчихсон сууж байна.

Би сайдыг буруутгахгүй байна. Сайдыг мэдээллээр хангах ёстой, удирдлагаар хангах ёстой хүмүүс өнөөдөр яагаад ийм зоригтойгоор төсвийн хуулийг зөрчсөн бэ. Дөрвөн том хууль зөрчсөн. Засгийн газрын цалин нэмэгдүүлэх тухай тогтоолд 2026 оны төсөвтөө багтааж гэсэн үг өгүүлбэр байгаа.

Тийм учраас цалинтай холбоотой зурсан энэ хоёр тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ" гэв.

  • Зочин (202.126.88.90)
    буруу шийдвэр гаргасан хүнд хариуцлана тооцох хэрэгтэй ер нь хариуулагагүй хүмүүс хэтэрч бна
    2026 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.92.139)
    Татвар төлөгчдийн мөнгийг үргүй хийсгэх гээд сайн хүн болох гээд үзэж байна уу
    2026 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.88.79)
    Buruu shiidwer gardasan hvn bvhend hariutslaga tootshon zow
    2026 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.88.79)
    Buruu shiidwer gargsan hvmvvst hariutslaga tootshon zow
    2026 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.88.79)
    Zow
    2026 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.121.159)
    Сайд нь ч гэсэн хариуцлага хүлээх хэрэгтэй
    2026 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (45.117.35.7)
    Нэмэгдлүүдээ л үндсэн цалингаасаа боддог болчихвол ч болоо доо
    2026 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.161.133)
    ЦАЛИН ҮНЭХЭЭР ДООГУУР БАЙНА НЭМЭГДЛЭЭ ҮНДСЭН ЦАЛИНГААС БОДУУЛАХ ШААРДЛАГТАЙ
    2026 оны 04 сарын 08 | Хариулах