24°C
Ентертайнмент

Циркчид долоо хоног Сүхбаатарын талбайд үнэгүй тоглолт толилуулна

Циркчид долоо хоног Сүхбаатарын талбайд үнэгүй тоглолт толилуулна

Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд долоо хоногийн турш тоглолтоо үнэ төлбөргүй толилуулна.

Тодруулбал “Циркийн 7 хоног” арга хэмжээ энэ жил хоёр дахь удаагаа болох бөгөөд дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн өдөрт гурван удаа тоглох аж.

Ийнхүү иргэдэд зориулан циркийн гайхамшгийг хүргэхээр уран бүтээлчид ажиллаж байна.