Харин БНСУ-ын үндэсний KBS телевизээс тус цомгийн гол дуунууд болох “Studio54”, “Be sold”, “For fans”, “Seoul chaos”, “Another Dimension Holy Dude!!!!!!!!”, “Zero-Coke”, “Self crucifixion” зэрэг дуунуудыг эфирт гаргах боломжгүй гэж үзсэн байна.
Мөн “Studio54”, “Zero-Coke”, “For fans”, “Seoul chaos” дуунуудыг далд сурталчилгаа хийсэн гэж буруутгажээ. Дууны үгэнд тодорхой брэндийн нэрийг дурдсан байсан нь ийнхүү асуудал дагуулав. Харин бусад дуунуудыг хэт хатуу, ширүүн үгтэй гэж үзсэн байна. “Be sold” дууг хараал ихтэй гэсэн бол “Self crucifixion” нь хориотой бодис хэрэглэхийг уриалсан агуулгатай гэж шүүмжилжээ.
Хууль ёсоор дуучин өөрөө болон түүний “TOPSPOT pictures” компани бүтээлээ дахин шалгалтад оруулах эрхтэй. Гэхдээ засвар хийх шаардлагатай болж буй юм.